| 2026 оны 1 дэхь удаагийн ЯПОНЫ ИХ ДЭЭД СУРГУУЛЬД ЭЛСЭХ EJU ШАЛГАЛТ-ын бүртгэл |
| 2026-02-16 |
| Тус шалгалт (EJU) нь Япон улсад хувийн зардлаар суралцах хүсэлтэй хүмүүсийн Япон хэл болон ерөнхий эрдмийн мэдлэгийг шалгах зорилготой юм. Япон улсын зарим их дээд сургууль тус шалгалтын дүнгээр элсэх зөвшөөрөл олгодог. Тус шалгалт нь улсын зардлаар суралцах шалгалт биш болохыг анхаарна уу. Шалгалт : 2026 оны 6-р сарын 21-ний өдөр болно. (Ням гариг) Шалгалт авах байр : Монгол-Японы төв, Монгол Улсын Их сургууль
Шалгалтын хураамж : 70,000 төгрөг Бүртгэл: Шалгалтын бүртгэл зөвхөн онлайн хэлбэрээр явагдана. Онлайн Бүртгэлийн тухай eju.mn сайтаас харна уу. Бүртгэлийн хугацаа : 2026 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 3 дугаар сарын 12-ны өдрийн Жич: Шалгалтын төлбөрийг төлж дараах алхамд шилжсэнээр шалгалтын бүртгэл баталгаажна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шалгалтын үеэр тусгай дэмжлэг авах хүсэлт гаргахыг хүсвэл Шалгалтанд бүртгүүлж чадаагүй тохиолдолд JASSO болон Монголын Япон хэлний багш нарын холбоо Холбоо барих : Монголын Япон Хэлний Багш Нарын Холбооны9419-6106 дугаарын утсаар асууж лавлана уу. (Ажлын өдөр:9:00 – 18:00 ) Шалгалтын тухай мэдээллийг JASSO-гийн http://www.jasso.go.jp вэб хуудаснаас үзэж болно. Зохион байгуулагч : Япон Улсын Оюутныг Дэмжих Байгууллага (JASSO) Монголын Япон Xэлний Багш Нарын Холбо Бүртгүүлэхэд анхаарах зүйлс
① Та шалгалт өгөгчийн өргөдлийн маягтыг үнэн зөв бөглөх ёстой. ② Овог нэрээ латин том үсгээр албан ёсны бичиг баримтан дээрх нэртэй ижил байна. Нэрэн дундуур зураас орсон бол дундуур зураасыг заавал бичээрэй. Жишээ нь: MUNKH-ERDENE ③ Гэрийн хаяг: Японоос чухал бичиг баримт илгээж магадгүй тул найдвартай хаяг бичнэ үү . ④ Ямар ямар шалгалтыг ямар хэлээр өгөхөө тодорхой шийдээд зөв сонгоно уу. ⑤ Зургийн format (төрөл) нь jpg байх ёстой. Цээж зураг нь албан ёсны бичиг баримтанд тавигддаг стандарт шаардлагын дагуу авахуулсан байна. Зургийн хэмжээ 100kb-с багагүй 200kb-с ихгүй хэмжээтэй, 3:4 харьцаатай сүүлийн 6 сарын дотор авахуулсан байхыг анхаарна уу. ⑥ Шалгалтын хураамж 70,000₮ Төлбөрийг QR код (интернет банк) ашиглан төлнө. Хураамж төлөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй болохыг анхаарна уу. ⑦ Бүртгэлийг гүйцэд хийгээгүйгээс үүдэж бүртгэл үүсээгүй бол зохион байгуулагч тал хариуцлага хүлээхгүй болно. |
| < Шалгалтын эрхийн бичг дахин олгох тухай мэдэгдэл |